АНУ, Ираны хэлэлцээ үргэлжлэх найдвар нэмэгдэж байгаа тул өнөөдөр "Газрын тосны үнэ буурч эхэлжээ"

АНУ, Ираны хэлэлцээ үргэлжлэх найдвар нэмэгдэж байгаа тул өнөөдөр "Газрын тосны үнэ буурч эхэлжээ"

АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээ үргэлжлэх боломжтой гэсэн найдвар нэмэгдсэн нь дайны хурцадмал байдлын талаарх болгоомжлолыг сулруулж, Азийн арилжаанд газрын тосны үнэ буурахад нөлөөлж байгаа талаар BBC агентлаг өнөөдөр мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд, "дэлхийн жишиг брент газрын тос 2.2 хувиар буурч, нэг баррель нь 97.20 ам.доллар болсон бол АНУ-д арилжаалагддаг газрын тос мөн 2.2 хувиар буурч, ойролцоогоор 96.90 ам.долларт хүрээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2026.04.13/ Вашингтоныг "нөгөө тал дуудсан" хэмээн мэдэгдэж, Иран "таагүй нөхцөлтэй ч тохиролцох сонирхолтой байгаа" гэж нэмж хэлсэн юм. Өнгөрөгч ммралтын өдрүүдэд болсон хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Д.Трамп Ираны тээвэрлэлтийг хориглох шийдвэр гаргаснаар өчигдөр газрын тосны үнэ 100 ам.доллараас давж огцом өсөөд байсан юм. 

Эх сурвалж: BBC