Иран уран баяжуулах үйл ажиллагаагаа тав хүртэлх жилийн хугацаанд зогсоох санал гаргасан бол АНУ үүнийг 20 жилээр хязгаарлахыг шаардаж байгаа талаар Нью-Йорк Таймс сонин Иран, АНУ-ын өндөр албан тушаалтнуудаас эш татан мэдээлжээ.
Тус тайланд дурдсанаар, Пакистанд болсон хэлэлцээний үеэр хоёр тал Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар санал солилцсон ч эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй байна. Гэсэн хэдий ч хэлэлцээний явц нь энхийн шийдэлд хүрэх боломж бүрэн хадгалагдсаныг харуулж байгаа бөгөөд нүүр тулсан хоёр дахь шатны уулзалт зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаа ажээ. Сонирхуулахад, Ираны цөмийн хөтөлбөр нь хоёр талын маргааны гол зангилаа хэвээр байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ням гараг /2026.04.12/-т “Ираныг цөмийн зэвсэггүй байлгахыг АНУ баталгаажуулна” хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC