Кристина Кох өмнө нь эмэгтэй сансрын нисгэгчдийн дунд хамгийн удаан хугацаанд буюу 328 хоног тасралтгүй сансарт ажиллаж дээд амжилт тогтоож байв

Кристина Кох өмнө нь эмэгтэй сансрын нисгэгчдийн дунд хамгийн удаан хугацаанд буюу 328 хоног тасралтгүй сансарт ажиллаж дээд амжилт тогтоож байв

Өнгөрөгч /2026.04.01-04.10/ хооронд Кристина Кох хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд дахин нэгэн шинэ хуудсыг нээлцэж, Сарыг тойрон аялсан анхны эмэгтэй сансрын нисгэгч болсон билээ. Тэрбээр Артемис II хөтөлбөрийн багийн бүрэлдэхүүнд багтаж, гүн сансарт хийсэн энэхүү түүхэн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн юм.

Кохын хувьд энэ нь анхны томоохон амжилт биш юм. Тэрбээр өмнө нь эмэгтэй сансрын нисгэгчдийн дунд хамгийн удаан хугацаанд буюу 328 хоног тасралтгүй сансарт ажилласан дээд амжилтыг тогтоож, Олон улсын сансрын станц дээр олон сар амьдарч, судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай. Армемис II нислэг нь Саран дээр буух зорилгогүй ч хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа анх удаа дэлхийн тойрог замаас хальж, гүн сансарт хүрсэн онцгой ач холбогдолтой.10 хоногийн хугацаанд үргэлжилсэн уг нислэгийн дараа багийн гишүүд эх дэлхийдээ аюулгүй газардсан нь дараагийн сарны буултын суурийг бататгасан чухал үйл явдал боллоо.

Энэхүү түүхэн аялал нь зөвхөн шинжлэх ухааны ололт амжилтаар хязгаарлагдахгүй, харин ирээдүй үеийнхэнд мөрөөдлөө дагах, хязгаарыг даван туулах урам зоригийг өгч буйгаараа онцлог юм.