Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр өнөөдөр /2026.04.14/ Улаанбурхан өвчний 27 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14 мянга 663 боллоо. Нэмж батлагдсан тохиолдлын 11 нь нийслэлд, 16 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 64 хүн эмнэлэгт, дөрвөн хүн гэрээр эмчлүүлж байна.