АНУ даяар шатахууны үнэ огцом өссөн нь иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлж, хэрэглээгээ танахад хүргэж байна. Ормузын хоолойн тээвэрлэлт доголдсоноор газрын тосны нийлүүлэлт саатаж, үнэ нэмэгджээ.
Одоогийн байдлаар бензиний дундаж үнэ галлон нь 4.13 ам.доллар, дизель түлш 5.67 ам.долларт хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болж байна. Үүнтэй холбоотойгоор америкчууд шатахууны хэрэглээгээ багасгаж, зардлаа танаж эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөний улмаас газрын тосны нийлүүлэлт буурсан нь үнийн өсөлтийн гол шалтгаан болсон байна. Энэ нөхцөл байдал ойрын хугацаанд хэвээр үргэлжилж, шатахууны үнэ хурдан буурахгүй төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters