Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн А.Энхмэндийн томилгоотой холбоотой тус банканд 10 саяын шийтгэл оногдуулсан хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2026.04.14/ болохоор товлогджээ.
Тодруулбал, “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн гомдолтой, Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0937 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2026/0128 дугаар магадлалтай захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хлэлэцэх юм. Бид уг шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлэх болно.