АНУ-ын бүслэлтэд ойртсон Ираны “довтолгооны хөлгүүд”-ийг устгана гэж Д.Трамп анхааруулжээ

АНУ-ын бүслэлтэд ойртсон Ираны “довтолгооны хөлгүүд”-ийг устгана гэж Д.Трамп анхааруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн "Truth Social" цахим сүлжээнд нийтэлсэн шинэ мэдэгдэлдээ Ираны довтлох хөлөг онгоцууд АНУ-ын тэнгисийн цэргийн Ормузын хоолойн бүслэлтэд ойртвол “шууд устгана” хэмээн анхааруулжээ.

Тэрээр мэдэгдэлдээ, "Ираны тэнгисийн цэрэг далайн ёроолд хэвтэж байна, бүрэн устгагдсан. 158 усан онгоц. Бидний цохиогүй үлдсэн зүйл бол тэдний “түргэн довтолгооны хөлөг” гэж нэрлэдэг цөөн тооны жижиг усан онгоцууд, учир нь бид тэднийг тийм ч аюултай гэж үзээгүй" гэжээ. Тэрээр цааш нь, "Анхааруулга: Хэрвээ эдгээр усан онгоцнуудаас аль нэг нь манай бүслэлтэд ойртвол, бид далайд хар тамхи зөөвөрлөдөг завьнуудтай харьцдагтай адил аргаар нэн даруй УСТГАХ болно. Энэ нь хурдан бөгөөд хэрцгий. АНУ-д далайгаар орж ирж байсан хар тамхины 98.2 хувь нь зогссон. Энэ асуудалд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Ерөнхийлөгч Доналд Трамп" гэжээ. 

Сонирхуулахад, Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн есдүгээр сараас хойш Карибын тэнгис болон Номхон далайд хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй хөлөг онгоцнуудад олон удаагийн цохилт өгч, 130 гаруй сэжигтнийг устгаад байгаа юм. 

Эх сурвалж: BBC