Артемис 2 хөтөлбөрийн сансрын нисэгчид сарыг тойрон аялаад эх дэлхийдээ эсэн мэнд иржээ

Артемис 2 хөтөлбөрийн сансрын нисэгчид сарыг тойрон аялаад эх дэлхийдээ эсэн мэнд иржээ

NASA-ийн хэрэгжүүлж буй Артемис 2 туршилтын нислэг амжилттай дуусаж, сансрын нисэгчид /2026.04.10/ эх дэлхийдээ эсэн мэнд буцан ирлээ.

Орион сансрын хөлөгт сууж явсан багийнхан болох командлагч Рейд Уайзман, нисгэгч Виктор Гловер, мөн мэргэжилтэн Кристина Кох болон Канадын сансар судлалын агентлагийн “Canadian Space Agency” сансрын нисэгч Жереми Хансен нар Номхон далайд амжилттай газардсан байна.

Тодруулбал, сансрын хөлөг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын Сан Диэго хотын ойролцоо далайд буусан бөгөөд аврах ажиллагааг NASA болон АНУ-ын цэргийн хамтарсан баг зохион байгуулжээ. Энэхүү туршилтын нислэг дөрөвдүгээр сарын 1-нд “Kennedy Space Center”-ээс хөөрч, сарны тойрог замыг тойрсон 10 хоногийн аяллыг амжилттай гүйцэтгэсэн байна. “Артемис II” нь хүнтэйгээр сарыг тойрон ниссэн туршилтын чухал алхам бөгөөд ирээдүйд Ангараг гараг руу хийх хүнтэй нислэгийн суурийг тавьж буйгаараа онцлог юм.

Эх сурвалж: NASA