Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр өнөөдөр /2026.04.13/ Улаанбурхан өвчний таван тохиолдол шинээр бүртгэгджээ.
Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14 мянга 636 боллоо. Өнөөдрийн байдлаар 52 хүн эмнэлэгт, гурван хүн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа долоон хүний биеийн байдал хүнд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
