Д.Трампын мэдэгдлийн дараа тосны үнийн огцом өсөлт "даруй нуржээ"

Д.Трампын мэдэгдлийн дараа тосны үнийн огцом өсөлт "даруй нуржээ"

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд гал зогсоох тухайгаа зарласнаас хойш газрын тосны үнэ огцом буурч, одоо нэг баррель нь 100 ам.доллараас доош арилжаалагдаж эхэлсэн байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "АНУ-Иран улсууд хоёр долоо хоногийн гал зогсоох, энэ хугацаанд хэлэлцээр хийх тохиролцоонд хүрчээ. Мөн энэ хугацаанд Ормузын хоолойг бүрэн аюулгүй нээх тохиролцоонд хүрч чадсан учир түүхий нефтийн үнэ бууж эхэлсэн тун сайн мэдээ байна" хэмээн мэдэгдээд байна.

Харин Rystad Energy судалгааны төвийн Йе Лин BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, "Худалдаачид Ормузын хоолойг дахин нээх "бодит амлалт"-ыг маш анхааралтай ажиглаж байсан. Персийн булангийн тээвэрт учирч болзошгүй эрсдэлээс үүдэлтэй газрын тосны үнийн сүүлийн үеийн огцом өсөлтийн ихэнх нь уг мэдэгдлийн дараа "бараг тэр даруй нурсан" гэжээ. Мөн тэрээр "анхны танкер Ормузын хоолойгоор аюулгүй дамжин өнгөрсөн эсэхээс хамаарч, 48 цагийн дараа үнэ дахин өөрлөгдөх болно" гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: BBC