"Бүрэн ялалт байгууллаа" гэж Д.Трамп мэдэгджээ

"Бүрэн ялалт байгууллаа" гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Ирантай хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрсний дараа АНУ "бүрэн бөгөөд шийдвэрлэх ялалт" байгуулсан гэж мэдэгджээ.

Тэрбээр мэдэгдлийнхээ дараа "Agence France-Presse" агентлагт өгсөн ярилцлагадаа, "хэлэлцээрийн хүрээнд Ираны баяжуулсан ураны асуудлыг "бүрэн хяналт, зохицуулалтад оруулна" гэж онцолсон байна. "Тэгэхгүй байсан бол би ийм тохиролцоонд хүрэхгүй” хэмээн Д.Трамп мэдэгдсэн ч ураны хувь заяаны талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Хэрэв хэлэлцээр нуран унавал өмнө нь дурдсанчлан Ираны дэд бүтэц, тухайлбал цахилгаан станц, гүүрүүдэд цохилт өгөх заналхийллээ хэрэгжүүлэх эсэх талаар асуухад тэрээр "Та харж л байгаарай" гэж хариулжээ.

Мөн ирэх сард БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж буйгаа дурдаад, Бээжин Ираныг гал зогсоох хэлэлцээрт оролцоход нөлөөлсөн эсэхийг асуухад “Тийм гэж сонссон” хэмээн хариулсан байна.

Эх сурвалж: BBC