Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф АНУ болон Ираныг энэ сарын 10 /2026.04.10/-нд Исламабад хотод хүрэлцэн ирж, "эцсийн тохиролцоонд" хүрэх зорилготой хэлэлцээрт урьсан байна. Шехбаз Шарифийн урилга нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын 14 хоног гал зогсоох тухайгаа зарласны дараа хийгдсэн бөгөөд уг хэлэлцээр нь АНУ, Ираны шийдэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэх төлөвтэй байгаа ажээ.
Энэ талаар Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф өөрийн Х хуудастаа, “Ихэд даруу байдлаар, Ираны Исламын Бүгд Найрамдах Улс болон Америкийн Нэгдсэн Улс, мөн тэдний холбоотнууд Ливан болон бусад бүс нутгийг хамарсан гал зогсоох хэлэлцээрт яаралтай хүрснийг баяртайгаар мэдэгдэж байна. Энэхүү шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр болно.
Би энэ ухаалаг алхмыг чин сэтгэлээсээ сайшаан хүлээн авч, хоёр улсын удирдлагад гүн талархал илэрхийлж байна. Мөн тэдний төлөөлөгчдийг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны Баасан гарагт Исламабад хотноо ирж, бүх маргааныг эцэслэн шийдвэрлэх хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг урьж байна.
Хоёр тал асар их ухаан, харилцан ойлголцлыг харуулж, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсэд бүтээлчээр оролцсоор ирлээ. Бид "Исламабадын хэлэлцээ" амжилттай болж, тогтвортой энх тайванд хүрнэ гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна. Ойрын өдрүүдэд илүү сайн мэдээ хуваалцах боломж бүрдэнэ гэж найдаж байна” гэжээ.
With the greatest humility, I am pleased to announce that the Islamic Republic of Iran and the United States of America, along with their allies, have agreed to an immediate ceasefire everywhere including Lebanon and elsewhere, EFFECTIVE IMMEDIATELY.
— Shehbaz Sharif (@CMShehbaz) April 7, 2026
I warmly welcome the…