Энэ онд 30, 40 насны 20 мянган эмэгтэйг хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна

Энэ онд 30, 40 насны 20 мянган эмэгтэйг хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 болон 40 насны нийт 45 мянган эмэгтэй байна. Үүнээс 2026 онд 20 мянган эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болсон Хүний папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулна хэмээн ХСҮТ-өөс мэдээллээ. 

Эрт илрүүлэгт хэрхэн хамруулах, вирус илэрсэн тохиолдолд яах, вирус илрээгүй бол цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн Бүртгэл тандалтын албаны их эмч Ж.Уранболор мэдээлэл өглөө.

Тэрбээр "Умайн хүзүүний хорт хавдар нь Монгол эмэгтэйчүүдийн зонхилон өвчилж байгаа хавдрын хоёрт, нас баралтаар гуравдугаарт ордог. Бид умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэхэд эсийн шинжилгээ ашиглаж байсан бол одоо Хүний папиллома вирусийн шинжилгээ нэмэгдсэн. Одоогийн байдлаар орон нутаг болон дүүргүүдэд авагдаж эхлээгүй байна. Зөвхөн анхан шатанд ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдадаа тус вирусийн шинжилгээг хэрхэн авах болон үр дүнг нь хэрхэн тайлбарлах талаар зөвлөгөө өгөх сургалтууд явагдаж байна. Сургалт явагдаж дууссаны дараа 30 болон 40 настай эмэгтэйчүүдийг Хүний папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулах болно. Эхний ээлжид энэ онд 20 мянган эмэгтэйг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна" гэв.

ВИДЕО: