Улсын хоёрдугаар төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт "СПЭКТ/КT" аппараттай боллоо

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт "СПЭКТ/КT" аппараттай боллоо

2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг”-ийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд Олон улсын атомын энергийн агентлаг-ийн Техникийн хамтын ажиллагааны МОН6023 төслийн хүрээнд нийлүүлэгдсэн СПЭКТ/КТ дэвшилтэт тоног төхөөрөмжийг албан ёсоор ашиглалтад оруулж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг-ийн “Rays of Hope” санаачилгын хүрээнд хорт хавдрын эсрэг тэмцлийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бодлогын томоохон дэмжлэгийн нэг хэсэг бөгөөд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн 100 хувийн санхүүжилтээр буюу 540 мянга 122 еврогийн өртөг бүхий энэхүү өндөр технологийн төхөөрөмж нь "Mediso" компанид үйлдвэрлэсэн "AnyScan SC" загварын хоёр толгойт СПЭКТ/КТ систем бөгөөд Монгол Улсад суурилагдаж буй хоёр дахь СПЭКТ/КТ төхөөрөмж байгаагаараа эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратегийн чухал алхам болж байна.