Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагч нийт найман хүний бүрэлдэхүүнтэй бүлэг нэг сарын хугацаатай Хэнтий, Дорнод аймаг дахь хилийн цэргийн дугаар ангиудад үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр замдаа гарч байна.
Хилийн үзлэгийн бүлгийг эмэгтэйчүүдийн их эмч, дэд хурандаа Ш.Наранчимэг ахалж байгаа бөгөөд эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, нүд, чих, хамар хоолой, дүрс оношилгооны эмчийн үзлэг хийх юм.