Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давжээ

Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давжээ

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14,415-д хүрч, 15 хүн нас барсан талаар албаныхан мэдээллээ. Өвчлөл хүүхдийн насны бүлэгт өндөр хэвээр байна.

ХӨСҮТ-өөс 2026 оны гуравдугаар сарын 22-ны өдөр гаргасан мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, улсын хэмжээнд нийт 14,415 болсон байна. Нийт тохиолдлын 11,684 нь нийслэлд, 2,726 нь орон нутагт бүртгэгджээ. Харин өвчний улмаас нас барсан хүний тоо 15-д хүрээд байна. Одоогийн байдлаар 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 нь нийслэлд, 23 нь хөдөө орон нутагт байгаа аж. Насны бүлгээр авч үзвэл 10-14 насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн өндөр буюу 5,244 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гадна 0-4 насны 3,522, 5-9 насны 1,844, 15-19 насны 1,784 хүүхэд улаанбурхан өвчнөөр өвчилжээ.