Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14415 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11684, орон нутагт 2726 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 22-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 20 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5244 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3522, 5-9 насны 1844 хүүхэд, 15-19 насны 1784 хүүхэд улаанбурханаар өвджээ.