Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг маргаашаас эхлүүлнэ

Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг маргаашаас эхлүүлнэ

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлнэ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн ам, сүрьеэгийн эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна.

Үйл ажиллагааны зорилго нь сүрьеэг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй холбох, эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлэлтийн тогтвортой загварыг бүрдүүлнэ. Илрүүлэлтийг явуулын баг, эрүүл мэндийн байгууллагад суурилсан арга, их, дээд сургуулийн оюутны дундах илрүүлэлт гэсэн чиглэлээр зохион байгуулна. Сүрьеэ эрт илэрвэл эдгэрнэ. Иргэд та бүхнийг үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг ХӨСҮТ-өөс уриаллаа.

 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө