Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургадугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдана.

Сонгуулийн ерөнхий хорооны 02 дугаар тогтоолоор баталсан үйл ажиллагааны хуваарийн дагуу тухайн шатны Хурал 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс өмнө нөхөн сонгуулийг товлон зарласан байна. Хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

Тодруулбал,

  • Таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн ИТХ-ын 9 мандатад,

  • 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын ИТХ-ын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон байна.

Хуульд зааснаар ИТХ-ын төлөөлөгч нас барсан, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, өөр орон нутагт шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, эсвэл сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон зэрэг тохиолдолд орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль явуулдаг. Аймаг, сумдын дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагаас удахгүй танилцуулах юм.