ТОДРУУЛГА: Шангри-Ла худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, байнгын хараа хяналттай болгожээ

ТОДРУУЛГА: Шангри-Ла худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, байнгын хараа хяналттай болгожээ

Цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг насанд хүрээгүй хохирогчид тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж биед нь халдаж, хүч хэрэглэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Улмаар тус хүүхдүүдэд хоёр хүртэлх жилийн ялтай хэд хэдэн зүйлээр шалгаж байгаа талаар мэдээлсэн. ЭНД дарж уншина уу.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор  Шангри-Ла ХХК-д прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ дагуу нэр бүхий компаниас хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хараа хяналттай болгосон талаар хариу өгсөн гэв.