2026 оны гуравдугаар сарын 3-16-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 72 тохиолдол бүртгэгдсэн талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Хүйтний улирал үргэлжилж, айл өрхүүд түлш, зуух ашиглаж байгаа энэ үед угаарын хийн хордлогын эрсдэл буурахгүй хэвээр байгааг албаныхан анхааруулж байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 18, Налайх дүүрэгт 10, Хан-Уул дүүрэгт 9, Чингэлтэй дүүрэгт 7 тохиолдол бүртгэгдсэн бол Увс аймагт 1 тохиолдол бүртгэгджээ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс цаг агаарын нөхцөл, агаарын урсгал багатай үед угаарын хий хуримтлагдах эрсдэл нэмэгддэг тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Яндангаа тогтмол хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлээ шалгах, гэр болон байшиндаа тогтмол агааржуулалт хийх нь угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болох юм. Мөн иргэдийг угаарын хий мэдрэгч төхөөрөмж ашиглах, зуухаа галласны дараа өрх гэртээ агаар сэлгэлт хийхийг зөвлөж, бага насны хүүхэд, өндөр настнуудыг хараа хяналтгүй орхихгүй байхыг албаныхан анхаарууллаа.