Гадаад улсад үйлдвэрлэсэн, Монгол Улсад худалдаалах зөвшөөрөлгүй нэр бүхий эмийг улсын хилээр нэвтрүүлэн, бусдад худалдсан этгээдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Б.О нь гадаад улсад үйлдвэрлэсэн, Монгол Улсад худалдаалах зөвшөөрөлгүй нэр бүхий эмийг улсын хилээр нэвтрүүлэн, бусдад худалдсан хэрэгт холбогдсон байна. Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.