Бага насны хүүхдийг хүчирхийлж, нэр бүхий хохирогч охидын биеийг нь үнэлүүлж, ашиг олж байсан бүлэг этгээдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Ш.М, Н.Э нар нь бүлэглэн бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй, хохирогч нарыг хүчиндсэн, цахим орчинд хуурамч хаяг нээн, “санхүү авна” гэх зарыг байршуулж, нэр бүхий зочид буудлуудад 16 насанд хүрээгүй хохирогч нарыг бусдад биеийг нь үнэлүүлж, өөртөө ашиг олж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Бага насны хүүхдийг хүчиндэх), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэг (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.