С.Будрагчаа: Б.Эрдэнэсүх эхнэрээ зоддог байснаа хүлээн зөвшөөрсөн ч "яргачин" гэж гүтгэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэх гаргасан

С.Будрагчаа: Б.Эрдэнэсүх эхнэрээ зоддог байснаа хүлээн зөвшөөрсөн ч "яргачин" гэж гүтгэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэх гаргасан

Сэтгүүлч С.Будрагчаа 2025 оны 10 дугаар сарын 15-нд цацсан “Яргачин” нэвтрүүлгээрээ НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар хөндсөн байдаг. Тус нэвтрүүлэгт Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав оролцож, уг асуудлыг нотлон ярилцлага өгсөн байдаг. Харин НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх уг нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч С.Будрагчааг “нэр төрд халдсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч, өнөөдөр шүүх хурал нь болж байна.

Шүүх хурлын өмнө сэтгүүлч С.Будрагчаагаас тодруулахад, “Би хэдэн сарын өмнө Б.Эрдэнэсүх эхнэрээ зодсонтой холбоотойгоор түүний эхнэртэй нэвтрүүлэг хийсэн. Түүний хувьд эхнэрээ 20 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг эхнэр нь нэвтрүүлгийн үеэр хэлсэн байдаг. Б.Эрдэнэсүх өрөө НИТХ-ын гишүүн болохоор хэрэг үүсгүүлэхгүй, хэргийг дараад байсан юм билээ. Тухайн нэвтрүүлэг гарсны дараа Б.Эрдэнэсүхийг албан ёсоор яллагдагчаар татагдаж, цагдан хоригдоод суллагдаж гарсныхаа дараа эхнэрээ дагаж, мөрдсөн хэргээр дахин хоригдоод суллагдсан. Б.Эрдэнэсүх шүүхэд нэхэмжлэх гаргахдаа “Би эхнэрээ зоддог байсан нь үнэн. Гэхдээ С.Будрагчаа намайг “яргачин” гэж хэлсэн нь миний нэр хүндийг гутаан, халдсан” гэсэн юм билээ. Эхнэрийг нь би шүүх хуралд гэрчээр оруулъя гэхэд зөвшөөрөөгүй. Тэр хүн л ярга үйлдсэн гэдгийг нь нотолно шүү дээ” гэв.

ВИДЕО: