Өнөөдөр 18:30 цагт Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан зарласан. Тэгвэл дөнгөж сая УОК-оос гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тодруулбал, ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн.
Иймд энэ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа" гэж мэдэгдлээ.