Дундговь аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлт болжээ.
Тодруулбал, тус аймгийн Сайхан-Овоо сумын Галт хайрхан багийн “Баруун-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 31 км-т, Ө-45072I00II, У-104004I00II/ зургадугаар сарын 12-ны өдрийн 23:25 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг зургадугаар сарын 12-ны өдрийн 23:52 цагт ООГХ-ээс ирүүлжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч дарга Т.Гэрэл "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" гэжээ.