Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж, 2026-2028 онд ашиглалтанд оруулна

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж, 2026-2028 онд ашиглалтанд оруулна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдалтай танилцан, эмч ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтын үеэр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж, 2026–2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг мэдээлэв. Төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм. Мөн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэхээр баталжээ. Уг төсөл нь аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, “Орон нутгийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд бодлогын хэрэгжилтэд хариуцлагатай хандаж, идэвхтэй оролцох нь чухал” хэмээн онцоллоо. Түүнчлэн орон нутагт нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, осол гэмтэл өндөр байр суурь эзэлж буйг онцолж, төслийн хүрээнд сэргийлж болох нас баралтыг бууруулах, яаралтай тусламжийн чанарыг сайжруулах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.




ХАМТДАА ӨССӨН 35 ЖИЛ

1 цагийн өмнө