Төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилсан иргэнийг гурван жил найман сарын хорих ялаар шийтгэжээ

Төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилсан иргэнийг гурван жил найман сарын хорих ялаар шийтгэжээ

Нэр бүхий иргэн эмнэлгийн байгууллагын ажилтнуудад төрийн дээд цол, одон медаль болон бусад байгууллагын шагнал олгуулж өгнө хэмээн төөрөгдүүлж, нийт 35,970,000 төгрөг залилсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Уг хэрэгт холбогдох этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жил найман сарын хорих ял оноосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-ыг баталсан байдаг. Тус журамд төрийн одон, медаль, цолыг хууль бусаар ашиглах, худалдан борлуулах, хуулбарлан олшруулах үйлдлийг хориглосон байдаг. Иймд иргэд хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.Ану