Архангай аймгийн эрүүл мэндийн төвд ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

Архангай аймгийн эрүүл мэндийн төвд ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч ажилчидтай уулзсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар,  21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин сайжирсан талаар тус эмнэлгийн хамт олон тодотгосон байна.  Улмаар тус эмнэлэг тусламж үйлчилгээгээ тэлэн, Хавдрын тасагтай болж, элэг цөсний хавдрын 40 мэс засал хийж, бай болон хими эмчилгээг нэвтрүүлжээ. Ойрын хугацаанд ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж. Мөн нярайн найман төрлийн эрт илрүүлгийг хийж байгаа гэв.