Нийслэлд улаанбурхан өвчний зургаан тохиолдол шинээр бүртгэгджээ

Нийслэлд улаанбурхан өвчний зургаан тохиолдол шинээр бүртгэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.299 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11637, орон нутагт 2657 бүртгэгдсэн байна.

 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 3-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 41 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.Тодруулбал, нийслэлд 29 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж, гэрийн хяналтад 8 хүн байна.

10-14 насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн их буюу 5221 хүрсэн байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.