УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал хоёрдугаар сарын 10-ны /2026.02.10/ өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ.
Харин тус хэргийг шүүх хурал хүртэл хойшилж өчигдөр /2026.03.02/ эхэлсэн. Улмаар өнөөдөр /2026.03.03/ хоёр дахь өдрөө Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж болж байна. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий 23 хүнд холбогдох хэргийг цагаатгаж, 19 хүнийг гэм буруутайд тооцсон байдаг. Харин нэр бүхий шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг юм.
ШУУД ҮЗЭХ: