Ховор амьтны жагсаалтад багтах Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ

Ховор амьтны жагсаалтад багтах Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сард Ховд аймагт оршин суух иргэн Б.Т нь Монгол улсын ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн хойлог ( Tetraogallus altaicus) шувууг тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ. 

Улмаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллажээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор Хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 217,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх хуулийн заалтын дагуу хохирлыг нөхөн төлүүлсэн байна.