УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Мандал суманд байрлах гэрээс эд зүйл хулгайлсан 25 настай, эрэгтэй М-ыг олж тогтоожээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Мандал суманд байрлах гэрээс эд зүйл хулгайлсан 25 настай, эрэгтэй М-ыг олж тогтоожээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах гэрт нь хулгай орсон талаар тэрээр олон нийтийн сүлжээнд мэдээлж, уг хулгайн хэргийг гадны захиалгатай, монголын улс төр, бизнест нөлөөтэй хоёр хүнийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хардаж буйгаа илэрхийлж, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах гэрээс эд зүйл хулгайлсан байж болзошгүй сэжигтэн этгээдийг хуулийн байгууллага олж, тогтоосон байна. 

Энэ талаар албаны эх сурвалж, "Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 16 /2026.02.16/-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэр иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Шалгалтын явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М үйлдснийг олж тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байсныг хураан авсан.

Тухайн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотловол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө