Согтуурсан үедээ бусдыг хутгалж, зугтаасан иргэнийг олж тогтоон, баривчилжээ

Согтуурсан үедээ бусдыг хутгалж, зугтаасан иргэнийг олж тогтоон, баривчилжээ

Дархан-Уул аймгийн нэр бүхий суманд архи согтууруулах ундаа хамт хэрэглэсэн эрэгтэйг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн хутгалан цугтаасан иргэн Б-г цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоожээ.

Эд мөрийн баримтаар саарал өнгийн хуванцар иштэй, 20 см урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ оны хоёрдугаар сарын 18-21-ний өдрүүдэд хүний амь насанд халдахыг завдсан тохиолдол 51 бүртгэгдсэнээс дийлэнх нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүсжээ.