БНСУ-ын зургаан иргэнийг Монгол руу оруулахгүй хил дээрээс буцаажээ

БНСУ-ын зургаан иргэнийг Монгол руу оруулахгүй хил дээрээс буцаажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна. Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.