Өмнө нь ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн гурав иргэнийг хүчирхийлэн, айлган сүрдүүлж, нүцгэн зураг бичлэгийг авч, эд зүйлсийг нь дээрэмджээ

Өмнө нь ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн гурав иргэнийг хүчирхийлэн, айлган сүрдүүлж, нүцгэн зураг бичлэгийг авч, эд зүйлсийг нь дээрэмджээ

Цахим орчинд “Санхүү өгнө, авна” гэх зар байршуулж, зарын дагуу ирсэн иргэдийг хүчирхийлэн, эд зүйлсийг дээрэмддэг этгээдүүдийг олж тогтоолоо.

М, Б, Б, Ц, Б, М нар нь (23-29 настай) цахим орчинд “Санхүү өгнө, авна” гэх зар байршуулж, зарын дагуу ирсэн 3 иргэнийг хүчирхийлэн, айлган сүрдүүлж, нүцгэн зураг бичлэгийг авч, улмаар эд зүйлсийг нь дээрэмдэн авсан болохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас илрүүлсэн байна. Дээрх нэр бүхий нэр бүхий этгээдүүд нь Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын орон сууцыг түрээслэн, тухайн байрыг бусдад хоногоор буюу (24 цагаар) буудлын зориулалттай ашиглаж, гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон бөгөөд өмнө нь хулгайлах, залилах, бусдын биед хохирол учруулах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан этгээдүүд байжээ.