Дөрвөн хүн автомашинтайгаа живж нас барсан хэргийг цагдаагаас шалгаж байна

Дөрвөн хүн автомашинтайгаа живж нас барсан хэргийг цагдаагаас шалгаж байна

Дорнод аймгийн “Буйр нуурт дөрвөн хүн живж нас барсан харамсалтай үйл явдал энэ сарын 24-ний өдөр гарсан билээ. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Тодруулбал, Дорнод аймгийн “Буйр нуурт автомашин живлээ” гэх дуудлага, мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн ажиллаж, 34 настай, эрэгтэй “Ч” Toyota Prius маркийн автомашиныг жолоодон Буйр нуур дээгүүр зорчиж явахад хар хил үүсэж, мөс цөмөрч 2-34 насны дөрвөн хүн автомашинтайгаа живж нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Гол, нуурын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул иргэд, жолооч та бүхэн цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.