ТОДРУУЛГА: ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболдыг УИХ-ын даргын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилжээ

ТОДРУУЛГА: ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболдыг УИХ-ын даргын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилжээ

Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг УИХ-ын даргын нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилсон байна. 

Сонирхуулахад, Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн санхүүгийн асуудлаас шалтгаалан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргыг огцруулах санал Ерөнхий сайдаас ирсэний дагуу ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг чөлөөлж, түүний оронд Ц.Батбаатарыг томилсон байдаг. Тэгвэл тэрбээр ийнхүү УИХ-ын даргын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилогдсон байна.