Хүрэн баавгайг хууль бусаар агнасан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ

Хүрэн баавгайг хууль бусаар агнасан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ

Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард Баян-Өлгий аймаг-ийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр, Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт иргэн “Т” нь ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан юм. Мөн Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр хүрэн баавгайн үнэлгээ 12.450.000 төгрөгөөр тогтоогдсон. Ийм төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх хуультай. Монгол Улсын Эрүүгийн хууль-ийн 24.5 дугаар зүйлд нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, барих, зориудаар гаршуулан тэжээх, амьдрах орчныг нь алдагдуулах, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, гадаад улсад гаргах, чихмэл болон эд эрхтний цуглуулга хийх зэрэг үйлдэлд 10,000,000-40,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Иймд иргэдийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдэгдэж, хамтран ажиллахыг анхааруулж байна.