Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй болохыг шүүхээс албан ёсоор мэдэгдлээ

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй болохыг шүүхээс албан ёсоор мэдэгдлээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед халдаж, гэмтээсэн хэргийн шүүхийн шийдвэр албажиж гараагүй байгаа талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас процессын тойм мэдээлэл бичжээ. 

Тус мэдээлэлд "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах болон торгох ял шийтгэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулдаг бөгөөд талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй. 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хэргийн оролцогч нарт шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр гардуулах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.