ЗТЯ-ны Б.Насантогтохыг хахууль авах, хадам дүүг нь "хамжигчаар оролцсон", хүргэнийг нь "мөнгө угаах" гэмт хэрэгт яллагдагчаар татжээ

ЗТЯ-ны Б.Насантогтохыг хахууль авах, хадам дүүг нь "хамжигчаар оролцсон", хүргэнийг нь "мөнгө угаах" гэмт хэрэгт яллагдагчаар татжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох "эхнэрийнхээ дүү, нөхрөөр нь дамжуулж хахуулийн мөнгөө угаасан" байж болзошгүй байгаа тул тэднийг хамт хориод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа "М Си Эс Интернэйшнл"-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрЧ.Ариунтунгалагийн үүсгэн байгуулсан "Эн Ар Жи хөгжил" ХХК-тай компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон байдаг. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, түүний эхнэрийн төрсөн дүү Ч.Амгалантөгс болон Б.Насантогтохын эхнэр Ч.Ариунтунгалагийн төрсөн дүүгийн нөхөр Г.Баатар нарыг үргэлжлүүлэн хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

АТГ-аас: 

  • Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг мөнгө угаах, нийтийн албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бол
  • Ч.Амгалантөгсийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон, 
  • Г.Баатарыг мөнгө угаах гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан шалгаж байгаа аж. 

Тэднийг "Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий баримт байгаа" гэх үндэслэлээр үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. АТГ-аас дээрх хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллаагаар Б.Насантогтохын гэр болон түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөг нэгжлэгээр хураан авсан гэх мэдээлэл байгаа юм. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө