ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгайч орсон хэрэгт хэргийн газрын үзлэг явуулж дууссан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгайч орсон хэрэгт хэргийн газрын үзлэг явуулж дууссан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгайч орсон талаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байрлах гэрт нь хулгайч орж, гэрт нь байсан архинууд, кофе чанагч машин, макбүүк зэрэг эд материалуудыг нь авсан. Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тухайн асуудлыг гэмт хэргийн бүртгэлд авч, өчигдөр /2026.02.23/ хэргийн газрын үзлэг явуулж дууссан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.