“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ. Тэгвэл Д.Тогтохсүрэнг шүүгчийн захирамжаар суллаж, хилээр гарахыг хязгаарлажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Тогтохсүрэнд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, яллагдагчийн өмгөөлөгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Б.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.