Филиппинд тагнуулын хэргээр баривчлагдсан монгол иргэнийг "Хятадтай ямар ч холбоогүй" гэж ЭСЯ-наас нь мэдээлжээ

Филиппинд тагнуулын хэргээр баривчлагдсан монгол иргэнийг "Хятадтай ямар ч холбоогүй" гэж ЭСЯ-наас нь мэдээлжээ

Филиппин улсын Цагаачлалын товчоо тус улсын Замбалес мужид тагнуулын шинжтэй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Монгол Улсын иргэнийг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Эл үйл явдалтай холбоотойгоор Манила дахь Хятадын Элчин сайдын яам Замбалес хотод тагнуулын хэргээр баривчлагдсан Монгол иргэн Хятадтай ямар ч холбоогүй гэж өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн талаар “The manila times” мэдээлсэн байна.

Тодруулбал, Уг монгол иргэнийг Монголын Батлан хамгаалахын их сургууль болон Хятадын Иргэний нисэхийн их сургуулийг төгссөн бөгөөд Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн нисэхийн их сургуулиас тийрэлтэт сөнөөгч онгоцны нисгэгчийн үнэмлэх авсан, өмнө нь байлдааны туршлагатай цэргийн алба хааж байсан гэж мэдээлээд байсан. Тэгвэл "Энэ хүн Хятадтай ямар ч холбоогүй" гэж Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Гуо Вэй мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: The Manila Times