Энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрэгтэй хүн хутгалуулсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай эрэгтэй “М”-ийг хамт согтууруулах ундаа хэрэглэсэн 33 настай эмэгтэй “О” нь нуруу, мөр хэсэгт хутгалж гэмтээсэн байжээ. Иймд энэхүү баярын өдрүүдэд иргэд эв найрамдалтай байж, архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.