"Уурхайд нуранги үүссэнийг тоолгүй, ажилчдыг хүчээр оруулснаар гурван хүн амиа алдсан"

"Уурхайд нуранги үүссэнийг тоолгүй, ажилчдыг хүчээр оруулснаар гурван хүн амиа алдсан"

Налайх дүүрэгт хятад иргэний хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн нүүрсний уурхайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нэг хүн бэртэл авч гурван ажилчин нурангид дарагдан нас барсан. Тодруулбал, уурхайн нурангид 47 настай Б дөрвөн хүүхэдтэй, 30 гаруй настай Ц хоёр хүүхэдтэй, 20 гаруй настай Ш гурван хүүхэдтэй залуус даруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэргийн талаар өнөөдөр өмгөөлөгч Ц.Монгол, ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм.

Уг уурхайд нийслэлийн МХГ-аас шалгалт хийж улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ны үйл ажиллагааг зогсоон лацадсан байна. Гэвч хэд хоногийн дараа шалгалтын ажил дууссан тул уурхайгаа ажиллуулахаар болсон тул ажилчиддаа эргүүлэн дууджээ. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр бригадын дарга Оргил нэгдүгээр салаанд нуранги үүссэн тул ажилчдыг оруулахгүй байх саналыг компанийн удирдлагуудад хэлжээ. Тэгтэл хоёр хоногийн дараа “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн хятад удирдлага Халзан нь нуранги үүссэн байхад ажилчдыг “орж ажилла” гэсэн тушаал өгсөн байна. Ингээд тун удалгүй нэгдүгээр салаанд нуранги үүсэж 20-50 насны гурван хүн дарагдан нас барж, нэг хүн хүнд бэртэл авсан ажээ.

Энэ үед тус компанийн хятад удирдлага, мэргэжилтнүүд бүгд зугтсан бөгөөд ар гэрийн төлөөлөлтэй уулзаагүй байна.

“Эрдэнийн хөгжил” ХХК-ийн ажилтан М.Ганбат “Мэргэжлийн байгууллагын шалгалтын дараа ажилчиддаа дуудахад гаднах лацыг хөндөлгүй, өөр хаалгаар ажилчиддаа оруулан ажиллуулсан. Осол болохоос хэд хоногийн өмнө бригадын дарга нэгдүгээр салаанд нуранги үүссэн тул ажилчиддаа ажиллуулахгүй хэмээн нэг хоног амраасан. Гэтэл хэрэг болдог өдөр удирдлагууд дуудаж, ажил гэсэн тушаал өгсөн. Тухайн үед ажилчид нуранги үүссэнийг мэдэж байсан тул ажиллахгүй гэхэд хүчээр дарамтлан ажиллуулсан байгаа. Ингээд 20:00 цагийн үед нурангид хүмүүс дарагдлаа хэмээн шөнийн гурван цагт осолдсон иргэдийг гаргаж авах үед уурхайн удирдлагуудаас хэн ч байгаагүй” гэсэн юм.




Өнөөдөр туулай өдөр

18 цагийн өмнө