Гадаад улсын виз гаргана, тиз зарна гэх үйлдлийн аргуудаар залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 1.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Н-ийг БНТУ-аас олж тогтоон баривчлаад байна.
Тодруулбал, 2022 оноос хойш Монгол Улс интерполын Хөхбулант зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээд Н-ийг Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооны ажлын алба, Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн орчимд БНТУ-ын Станбул хотын нутаг дэвсгэрээс тус улсын цагдаагийн байгууллагын ажилтнуудаар саатуулах, баривчлуулах ажлыг зохион байгуулжээ.
Уг этгээд нь бусдын бичиг баримтыг ашиглан Монгол Улсаас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайн этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, оргон зайлах үедээ холбогдсон бусад үйлдэл холбогдлууд болон Монгол Улсын хилээр хэрхэн нэвтэрсэн байдлыг тогтоох зэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.