Нийт 658.5 сая ам.долларын өртөгтэй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тус станц нь тус бүр 150 мегаваттын хүчин чадалтай хоёр блокоос бүрдэх бөгөөд 2027 онд угсралт, суурилуулалтын ажлыг хийж, 2028 оны эхний хагаст үе шаттайгаар ашиглалтад оруулахаар тооцоолсон байна.
Төслийн санхүүжилтийн 80 хувийг Камбожийн “Митайм Интернейшнл” компани хариуцах бол 20 хувийг нийслэлээс гаргах юм. Тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор нийслэлийн эрчим хүчний найдвартай байдал нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах боломж бүрдэх хүлээлттэй байна.