Аян зам нь аюулгүй, амар түвшин шинэлээрэй

Аян зам нь аюулгүй, амар түвшин шинэлээрэй

Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлахын зэрэгцээ бусдадаа хүлээцтэй хандаж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа бүрэн хангаснаар таны болон танай гэр бүлийн аюулгүй байдал эрсдэлд орохгүй байх юм.

Замд гарахаас өмнө: Төмөр хүлгээ шинжээрэй.

  • Дугуйн оношилгоо: Хээний элэгдэл болон хийн даралтыг шалгах. Хальтиргаа ихтэй энэ үед зуны эсвэл хэт элэгдсэн дугуйтай замд гарах нь хамгийн том эрсдэл юм.
  • Гэрэлтүүлэг: Холын замд үзэгдэх орчин чухал тул бүх гэрэл дохио бүрэн ажиллаж байгааг шалгаарай.
  • Шингэнүүд: Хөдөлгүүрийн тос, хөргөх шингэн болон цас, шаврын үед хамгийн хэрэгтэй "шил арчигчийн шингэн"-ээ дүүргэхээ мартав.

Замын хөдөлгөөнд: Соёлтой, сахилга баттай оролцоорой.

Хурд ба Зай: Яарвал даарна . Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, урд яваа автомашинаасаа ердийнхөөс илүү зай барьж явахыг зөвлөж байна. Аюулгүйн бүс-Хүн бүрийн үүрэг: Арын суудалд суугаа ахмад настан, хүүхдүүд гээд  машинд сууж буй зорчигч бүр аюулгүйн бүсээ заавал зүүх ёстой. Энэ бол таны гэр бүлээ хамгаалж буй хамгийн анхан шатны хариуцлага юм.

Хүлээцтэй байдал: Түгжрэл, ачааллын үед бусдадаа зам тавьж өгөх, дүрэм зөрчихгүй байх нь таныг болон бусдыг эрсдэлээс хамгаална.

АНХААРУУЛГА: СОГТУУРУУЛАХ УНДАА БА ЖОЛОО

Монгол түмний уламжлалт баяраар айл хэсэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн бол ТАТГАЛЗАХГҮЙГЭЭР ЖОЛООГОО ШИЛЖҮҮЛЭЭРЭЙ. Таны гарт зөвхөн жолоо биш, хүний амь нас байгааг үргэлж санаарай.