ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18-аар нэмэгдэж, эмнэлэгт 68 хүн эмчлүүлж байна

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18-аар нэмэгдэж, эмнэлэгт 68 хүн эмчлүүлж байна

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний халдварын тоо нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар (2025.02.05) 18 хүн шинээр халдвар авсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14.093-д хүрчээ. Одоогийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 68 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 36 нь нийслэлд, 32 нь орон нутагт байна.

М.Дэлэг